Ислам улсын хэт даврагчдын бүлэглэл Иракийн зүүн нутгийн Аль-Рашад тосгонд халдлага үйлдсэний улмаас 14 хүн нас барж 15 гаруй хүн шархадсан байна. Алан хядагчид оршин суугчид руу олон төрлийн зэвсгээр дайрсан ба галт зэвсэг ашиглан дараалсан галыг нээжээ. "Shafaq New Agency"-ийн мэдээлснээр Аль-Рашад тосгонд Иракийн цэргийн хүчин хүрэлцэн ирсний үр дүнд алан хядагчдын бүлэглэл ухарчээ. Одоогоор халдлага болсон газрын ойр орчмын бүх тосгоныг бүрэн хамгаалалтад аваад байна.
Иракийн Ерөнхий сайд Мустафа Аль-Казыми энэ аравдугаар сарын эхээр Ислам улсын алан хядагчдын бүлэглэлийн удирдагч агсны орлогчийг баривчилсан талаар мэдээлсэн билээ.
Г. Мөнхбаяр