ФОТО: “Бээжин 2022” олимпын медалийг танилцууллаа

ФОТО: “Бээжин 2022” олимпын медалийг танилцууллаа

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам ирэх 2022 оны хоёрдугаар сарын 04-20-ны хооронд болох билээ.

Тэгвэл тус наадмын зохион байгуулах хорооноос олимп эхлэхээс өмнө 100 хоногийн өмнө буюу аравдугаар сарын 26-ны өдөр медалиа танилцууллаа. Тус медалийн утга нь "Тунсинь" буюу нэгдмэл санаа нэртэй бөгөөд олимпын таван цагиргийг бэлгэдэж дүрсэлж өгсөн байна.

Мөн тус цагиргийг тойруулж, XXIV өвлийн олимпын наадмын албан ёсны нэрийг англиар бичиж, цасан ширхэг болоод үүл бүхий дүрсийг сийлжээ.