АНУ-ын Төрийн департамент гуравдагч “Х” хүйсийг заасан тэмдэглэгээ бүхий анхны үнэмлэх олгох тухай мэдээлжээ.
Тодруулбал, тус үнэмлэхийг ирэх 2022 оноос эхэлж, хүссэн хүн бүр авах боломжтой бөгөөд ийм үнэмлэх эзэмшигчдэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор АНУ-ын засгийн газрын холбогдох агентлагуудтай нягт хамтран ажиллаж байгаа гэжээ.
Энэ талаар АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, “Энэхүү боломжийг бий болгох үүднээс холбогдох систем, өргөдлийн маягт зэргийг шинэчилж, ирэх оны эхээр бэлэн болгохоор ажиллаж байгаа” гэсэн байна. Өнгөрөгч онд мөн тус улсын захиргааны зүгээс гуравдагч хүйс заахгүй үнэмлэхийг олгохоор төлөвлөж байгаа талаараа мэдэгдээд байсан бол ийнхүү биеллээ олж байгаа юм.