Диана гүнжийн 30-аад насны түүхээс сэдэвлэсэн кино албан ёсоор нээлтээ хийжээ

Диана гүнжийн 30-аад насны түүхээс сэдэвлэсэн кино албан ёсоор нээлтээ хийжээ

Энэ аравдугаар сарын 26-ны өдөр /2021.10.26/ АНУ-ын Лос Анжелес хотын DGA театрт Диана гүнжийн түүхийг өгүүлэх “Spencer” кино албан ёсоор нээлтээ хийжээ.

Тус киног алдарт Пабло Ларриан найруулагч найруулсан бөгөөд Диана гүнжийн дүрд бидний сайн мэдэх “Twilight” киноны гол дүр Кристен Стюарт тогложээ. Харин ханхүү Чарьлзийн дүрд Жек Фартинг тоглосон байна. Туслах дүрүүдэд АНУ-ын алдарт, чадварлаг жүжигчид болох Эмма Робертс, Адриана Лима, Эшли Бенсон нар тоглосон юм.

Киноны үйл явдалд Диана гүнжийн 30 настай үеийг харуулах бөгөөд тухайн үед тэрбээр ханхүү Чарльзтай холбоогоо дуусгахыг хүссэн байдаг билээ. Дэлхийн хэмжээний нээлт энэ сарын 30-нд болох бөгөөд арван нэгдүгээр сарын 05-наас үзэгчдийн хүртээл болно гэжээ.