ВИДЕО: "Нарны гадарга дээр хүчтэй тэсрэлт үүссэн бөгөөд нөлөө нь БЯМБА, НЯМ гарагуудад МОНГОЛД мэдрэгдэж болзошгүй"

ВИДЕО: "Нарны гадарга дээр хүчтэй тэсрэлт үүссэн бөгөөд нөлөө нь БЯМБА, НЯМ гарагуудад МОНГОЛД мэдрэгдэж болзошгүй"

Өчигдөр/2021.10.28/ нарны гадарга дээр Х1 ангиллын хүчтэй тэсрэлт үүссэн талаар НАСА мэдээллээ. АНУ-ын Сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төв(SWPC)-ийн мэдээлснээр тэсрэлт 11:35/орон нутгийн цагаар/ цагт оргилдоо хүрсэн байна.

Энэхүү тэсрэлтийн нөлөө бямба, ням гарагт/2021.10.30-2021.10.31/ дэлхийд хүрч Өмнөд Америкийн орнуудад түлхүү мэдрэгдэх төлөвтэй байгаа талаар “SpaceWeather.com” мэдээллээ. Харин ОХУ-ын цаг уурын байгууллага энэ үед Монголл нарны соронзон орны К индекс бага зэрэг өндөр байж болзошгүй гэсэн байна. Мөн хиймэл дагуулын холбоонд саад учруулж болзошгүй гэжээ.

Нарны гадаргын тэсрэлтийг үсгийн системээр ангилдаг. Тодруулбал,

  • С ангилал нь харьцангуй зөөлөн
  • М ангилал нь дунд зэргийн
  • Х ангилал нь хамгийн хүчтэйд тооцогддог байна.

Мөн Х ангилал дотроо тэсрэлтийн хүчийг нь тоогоор илэрхийлдэг. Тухайлбал, Х2 нь Х1-ээс хоёр дахин хүчтэй, Х3 нь гурав дахин хүчтэй, Х10 ба түүнээс дээш тэсрэлтийг ер бусын хүчтэй гэж үздэг.

Нарны гадаргын тэсрэлтийн талаарх танин мэдэхүйн мэдээллийг дараах бичлэгээс үзнэ үү. 

Эх сурвалж: Space.com