СNN: Тайландын компаниуд бохирдсон эмнэлгийн бээлийг угааж, цэнхэр өнгөөр будан АНУ-д экспортолдог байжээ

СNN: Тайландын компаниуд бохирдсон эмнэлгийн бээлийг угааж, цэнхэр өнгөөр будан АНУ-д экспортолдог байжээ

Тайланд улс эмнэлгийн зориулалт бүхий хэрэглэсэн, хаягдал бохир бээлийнүүдийг угааж, цэнхэр өнгөөр будан АНУ-д экспортлодог байсныг "СNN"-ийн сэтгүүлчид эрэн сурвалжилж илрүүлсэн байна. 

Тус улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг агуулах байрууд олон байдаг бөгөөд тэд цар тахлын үед нэг удаагийн бээлийний хэрэгцээ эрс нэмэгдэхэд уг бизнесийг санаачилсан гэж сэтгүүлчид дурджээ.

Энэ залилангийн эргэлт нь тэрбум доллараар яригдах бөгөөд нитрал материалаар хийгдсэн эмнэлгийн бээлийг Тайландад цуглуулан угааж, будаад америкчуудад зарж олон сая доллар олсон байжээ. Уг хэрэгт холбогдуулан хэд, хэдэн компанийг шалгаж байна. 

Уг хэргийн дараа АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам хэд, хэдэн ажиллагаа явуулан асар их хэмжээний хэрэглэсэн, бохир бээлий хураан авчээ. Америк болон Тайландын хууль хяналтын байгууллага, холбогдох албаны хүмүүс эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Г. Мөнхбаяр