Өчигдөр/2021.10.31/ Английн Солсбери хотод дүүрэн зорчигчтой хоёр галт тэрэг мөргөлдөж, 17 хүн бэртжээ. Осол Лондон хотын замын ойролцоо болсон бөгөөд мөргөлдсөн хоёр галт тэрэг Өмнөд Баруун төмөр зам болон Их Вестерн чиглэлийнх байсан аж.
Ослын дараа Дорсет, Вилтшир хотын Гал түймэр унтраах, аврах албаныхан “түгшүүр” зарлаж, 50 орчим гал сөнөөгч очжээ. Мөн ослын газарт цагдаа, түргэн тусламж, эргийн хамгаалалтын нисдэг тэрэг илгээж, бусад галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна.
Урьдчилсан байдлаар галт тэрэгнүүд дохионы асуудлаас болж мөргөлдсөн хэмээн цагдаа нар үзэж байна. Галт тэргээр зорчиж байсан Анжела Маттингли хэмээх иргэн ВВС-д өгсөн ярилцлагадаа “Гэнэтхэн бүх зүйл харанхуйлж, улаанаар гялбаад явчихсан. Хэд хэдэн хүн толгойгоо юманд хүчтэй цохисон. Хэдхэн секундийн дотор юу болоод байгааг хэн ч мэдээгүй” гэжээ.
ҮЗЭХ:
Эх сурвалж: BBC