АНУ-ын Индиана мужид хуучин хувцасны шүүгээний ардаас олдсон 1988 онд битүүмжилсэн “Super Mario 2” видео тоглоомыг 88 мянган ам.доллараар дуудлага худалдаагаар зарагджээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдаагаар 1900-аад оны алдарт видео тоглоом болох Мариогийн хоёрдугаар хувилбар өндрөөр үнэлэгдэж зарагдсан байна. Энэхүү тоглоом нь алдарт тоглоом үнэлэгчдээс 9.8 буюу А+ үнэлгээ авч байсан нь хамгийн өндөр оноо болж байсан түүхэн тоглоом аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долдугаар сард “Super Mario 64”-ийн хуулбар 1.5 сая ам.доллараар зарагдсан нь видео тоглоомын хувьд хамгийн их үнэд хүрч зарагдсан явдал болж байжээ. Иймд тус тоглоомын хувилбарууд өндрөөр үнэлэгдэж байгаа нь тоглоомчдын хүссэн сонирхолтой, чанартай үйл явдлыг гаргаж ирсний илэрхийлэл болсон гэжээ.