Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт болж байна. Уулзалтад дэлхийн 100 гаруй удирдагч оролцон, 2030 он гэхэд ой мод устгалыг бүрэн зогсоох амлалт өгчээ. Амлалтын хүрээнд 19,2 тэрбум ам.долларыг улс орнууд нэгдэн цуглуулж, ой хээрийн түймэр унтраах, сүйдсэн газруудыг нөхөн сэргээх гэх мэт ажлуудад зарцуулах аж.
Ой мод нь нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг. Гэвч сүүлийн жилүүдэд моддыг их хэмжээгээр тайрах болсон нь уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хянахын тулд ой модыг хамгаалах нь зүйтэй гэдгийг орон, орны удирдагчид онцолжээ.
Мэргэжилтнүүд удирдагчдын уг алхмыг сайшааж байгаа ч 2014 оны хэлэлцээрийг давтахгүйг сануулжээ. Тодруулбал, болсон хурлаар дэлхийн удирдагчид мөн л ой модыг хамгаалах амлалт өгсөн ч хэрэгжээгүй юм.
Сонирхуулахад, нутаг дэвсгэрээрээ дэлхийн нийт ой модны 85 орчим хувийг эзэлдэг Канад, Бразил, ОХУ, Индонез улсууд уг амлалтад нэгдэхээ илэрхийлж, гарын үсэг зурахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC