В.Путин цар тахалтай тэмцэхэд армийн хүчээ дайчилж магадгүй гэв

В.Путин цар тахалтай тэмцэхэд армийн хүчээ дайчилж магадгүй гэв

ОХУ-ны Ерөнхийлөгч В.Путин өчигдөр/2021.11.01/ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон салбарын бусад өндөр албан тушаалтантай хуралдаж байх үеэрээ коронавирустэй тэмцэхэд армийн хүчийг дайчилж болзошгүй талаар ярьжээ.

Тодруулбал, тэрбээр “Улс орны нөхцөл байдал маш хүн байна. Өдөрт 40 мянган тохиолдол батлагдаж байна. Нөхцөл байдал урьд өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. Тиймээс шаардлагатай гэж үзвэл иргэний эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Бэлэн материалаар угсармал, хээрийн эмнэлэг барих шаардлага гарвал армийн нөөц хүчийг дайчлах шаардлагатай болно” гэжээ.

Цар тахал эхэлснээс хойш тус улсад нийт 8,5 сая халдварын тохиолдол батлагдаж, сүүлийн саруудад өдөр бүр 1000 гаруй нас баралт бүртгэгдэж байна. Нөхцөл байдал сайнгүй байгаа тул тус улсын эрх баригчид хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл Москва хотод гэхэд сүүлийн нэг жил гаруй хугацаанд хязгаарлалтын хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч, эмийн сан, супермартет зэрэг зайлшгүй шаардлагатай газруудаас бусад үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргасан. Гэвч зарим бизнес эрхлэгч үүнийг эсэргүүцэж, аялал жуулчлалын компаниуд ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Эх сурвалж: Reuters