Япон улс энэ арван нэгдүгээр сарын 08-наас эдийн засгаа сэргээх үүднээс бизнесийн зорилгоор цагаачдыг эх орондоо хүлээж авахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Япон улсын Засгийн газар одоогийн байдлаар өдөрт 3500 цагаач авахаар тогтсон бөгөөд энэ сарын сүүлээс 5000 болгохоор төлөвлөж байгаа аж.
Мөн тусгаарлалтын хугацааг зарчмын хувьд гурав хоног байхаар тогтоож, дөрөв дэх өдрийн дараа сөрөг хариу гарсан нь тогтоогдвол нийтийн тээврээр зорчих, оройн хоолонд орох гэх мэтийг зөвшөөрч байгаа юм. Түүнчлэн, богино хугацааны оршин суугчид болон бизнесийн зорилгоор гадаад оюутнуудыг хүлээн авагч компани, их сургуулиуд тэдний үйл ажиллагааг зохицуулах нөхцөлтэйгөөр тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх ажээ.