Шанхай хотын “Диснейлэнд”-ээр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрч, хоёр хоног хаалгаа барьжээ

Шанхай хотын “Диснейлэнд”-ээр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрч, хоёр хоног хаалгаа барьжээ

Шанхай хотын “Диснейлэнд”-ээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирус илэрчээ. Улмаар өчигдөр/2021.11.01/ болон өнөөдөр Диснейлэндээр үйлчлүүлсэн бүх жуулчин, энгийн иргэн, ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна. Одоогоор нэмж халдвар бүртгэгдээгүй гэдгийг албаныхан мэдээлжээ.

БНХАУ улс ирэх оны хоёрдугаар сард Өвлийн Олимпын наадмын зохион байгуулах гэж буй. Тиймээс эрх баригчид олимп эхлэхээс өмнө халдварын тоог тэглэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Даваа гарагт тус улсын хэмжээнд нийт 92 тохиолдол батлагдсан бөгөөд эрх баригчид халдвар илэрсэн бүс нутгуудад хатуу хөл хорио тогтоон ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC