Ц.Магалжав: Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Барилдаан зохион байгуулахад ямар ч асуудал байхгүй

Ц.Магалжав: Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Барилдаан зохион байгуулахад ямар ч асуудал байхгүй

Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан цуцлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин бөхийн барилдаан ямар шалтгаанаар цуцлагдсан, хэн дээрх шийдвэрийг гаргасан талаар МҮБХ болон УОК-ын шуурхай штабаас зөрүүтэй мэдээлэл өгөөд буй.

Тэгвэл яг одоо МҮБХ-ноос хариу тайлбар мэдээллийг яг одоо шууд өгч байна.

Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "МҮБХ-г маргааш болох барилдааныг цуцлах шийдвэрийг гаргасан мэт УОК мэдээллээ. "Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар МҮБХ-той хамтран  зохион байгуулдаг уламжлалтай.

Бэлтгэл ажил хангагдсан. Барилдаан зохион байгуулахад ямар ч асуудал байхгүй. Гэтэл УОК Шуурхай штабын мэдээллээр гуравдугаар тунгийн хамрагдал, үзэгчдээс шинжилгээ авах эсэх талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй байсан. Тиймээс бөхийн барилдааныг цуцлах боломж байна уу гэдгийг биднээс асуусан.

Харин бид тэдний энэхүү асуултад "Үнэхээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа бол энэ бүх мэдээллийг олон нийтэд мэдээлээд ард түмнээсээ уучлалт гуйгаад барилдаанаа цуцлая" гэдгээ хэлсэн. Ингээд л мэдээлэл оруулсан. Гэтэл миний ярьсан бичлэгийг тасдаж аваад худал мэдээлэл цацсанд харамсаж байна" гэв.