"Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан эхлэх гэж байна

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан эхлэх гэж байна

Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.

Эл өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй. 

Өчигдөр орой тус барилдааныг цуцлах шийдвэр гарсан талаарх мэдээлэл гарч, УОК болон МҮБХ-ноос ээлж дараалан мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус барилдааныг зохион байгуулахаар яг одоо үзэгчид болон бөх, засуулууд Бөхийн өргөөнд цуглаж байна. Барилдааны TV9 телевиз шууд дамжуулах аж.