ШУУД: Нэг тэрбум мод тарихын тулд одоогийн 9.2 сая тарьц, суулгацаа 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

ШУУД: Нэг тэрбум мод тарихын тулд одоогийн 9.2 сая тарьц, суулгацаа 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон цөлжилтийг бууруулах талаар БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн ивээл дор ойн салбарын үндэсний чуулганыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Өнөөдөр буюу энэ сарын 08-ны өдөр Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, 09-ны өдөр Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, 10-нд Цөлжилт, газрын доройтол, 11-нд Агро ойн аж, ахуйг хөгжүүлэх гэсэн үндсэн дөрвөн сэдвээр салбар хуралдааныг зохион байгуулна. 

Салбар хуралдаанаас зөвлөмж, чиглэл гаргана. Судлаачид оролцож уг чиглэлийг гаргана. Ер нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Тэгэхээр цөлжилтөд анхаарах зайлшгүй шаардлага гарсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая тарьц суулгацын нөөц байна. 2030 он хүртэл 1 тэрбум мод тарихын тулд энэ тарьц, суулгацыг 9-10 дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэгэхээр төр дангаараа энэ ажлыг хийж чадахгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, оролцуулна. Яаж оролцуулах зохион байгуулалтыг бид хийж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: