МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгөхөөр болжээ.

Тэрбээр энэ талаар "УОК-ын Шуурхай штабынхан миний ярьсан зүйлийг зориудаар мушгин гуйвуулж, хоёр минутын бичлэгийг тасдаж аваад нэр төрд минь халдсан. Би бодит байдлыг л бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан. Гэтэл үүний дараа шууд бичлэг хийж, зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдсан. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр Б.Ууганбаяр даргыг шүүхэд өгнө. Үүнийгээ ч түүнд хэлсэн" хэмээжээ. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдааныг цуцлах болсон талаарх мэдээллээс үүдэж, МҮБХ болон УОК ээлж дараалан мэдээлэл хийж, өөрсдийгөө буруугүй хэмээж байсан юм. 




Өнөөдөр могой өдөр

32 минутын өмнө