Манай улсад анх удаа гадаадаас "ЦАХИМ ВИЗ"-ээр жуулчин иржээ

Манай улсад анх удаа гадаадаас "ЦАХИМ ВИЗ"-ээр жуулчин иржээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл хуульд тусгагдсаны дагуу Монгол улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахимаар виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан  гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид уг сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой болсон юм. Тэгвэл тус цахим визээр манай улсад нэвтэрсэн анхны хүн нь БНСУ-ын иргэн ноён Ким байв. Тэрбээр энэ оны өнгөрсөн аравдугаар сарын 25-нд жуулчин /K2/ гэх ангиллын визийн хүсэлтээ цахимаар мэдүүлж, өнгөрсөн сарын 30-ны өдөр Сөүл-УБ нислэгээр иржээ. Одоогоор тус цахим визийн системд таван орны 30 гаруй хүн хандсан байгаа аж.