"Гаруда" академийн тамирчин Т.Цэнд-Аюуш жюү жицү бөхийн дэлхийн аварга боллоо

"Гаруда" академийн тамирчин Т.Цэнд-Аюуш жюү жицү бөхийн дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо “World pro jiujitsu Championship-2021” жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний хөх бүсний "Мастерс 1" ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан "Гаруда" академийн тамирчин Т.Цэнд-Аюуш аваргын алтан медалийн эзэн болов.

Тус тэмцээний "Мастерс 1" ангиллын эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан "Гаруда" академийн тамирчин Н.Чаминтуяа мөнгө, Булган аймгийн Орхон сумын харьяат тамирчин Б.Батжаргал "Мастерс 2" ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд барилдаж хүрэл, "Мастерс 4" ангиллын 120 кг-ын жинд барилдсан "Гаруда" академийн тамирчин Д.Баярсайхан мөнгөн медаль тус тус хүртэв.