Өнөөдөр есөн бөхөд улсын цол, дөрвөн бөхөд чимэг олгох ёслол Төрийн ордонд болно

Өнөөдөр есөн бөхөд улсын цол, дөрвөн бөхөд чимэг олгох ёслол Төрийн ордонд болно

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгох ёслол Төрийн ордонд өнөөдөр /2021.11.18/ 14:00 цагт болно.

Тодруулбал, Улсын баяр наадамд ес давсан Н.Батсуурьт даян аварга, М.Бадарчид гарьд, Д.Анар, Ц.Одбаярт заан, Б.Цэдэнсодном, Б.Орхонбаяр, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаярт харцага, Ц.Сандагдоржид начин цол олгох ёслол болох юм. Мөн улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Н.Мустафа, Б.Суманчулуун, Б.Эрдэнэхүү нарт чимэг олгох юм байна. Ийнхүү Ардын хувсгалын 98, 99 жилийн ойн баяр наадмын допингийн асуудлаас үүдэж, есөн бөх улсын цол ахихаар болж байгаа бол дөрвөн бөх чимэг нэмэж байна.