Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг "Michel & Amazonka" урлана

Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг "Michel & Amazonka" урлана

Өвлийн олимпын тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана “Токио-2020” зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг “Michel & Amazonka” компанийн уран бүтээлчид хийсэн.

Тэгвэл ирэх оны хоёрдугаар сард болох “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг тус компани хариуцан ажиллахаар болжээ.

Энэ талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд энэ компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн "Michel &Amazonka" компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэжээ.