Ням гарагт болох 128 бөхийн барилдааны үеэр Улсын аварга П.Бүрэнтөгс бусдад морь бэлэглэнэ

Ням гарагт болох 128 бөхийн барилдааны үеэр Улсын аварга П.Бүрэнтөгс бусдад морь бэлэглэнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, "Бүрэн Монгол" төслөөс хамтран зохион байгуулах Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын 21-ний Ням гарагт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Барилдах бөхчүүдийг  арван нэгдүгээр сарын 19, 20-ны 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж. Мөн энэ үеэр барилдааны үеэр үзэгчдийн дундаас 3 азтан тодруулах бөгөөд азтанууддаа:

  1. “Чикаго” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг,
  2. Дунд гарын “хас” чулуун хөөрөг,
  3. Супер азтанд Монгол улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэх ажээ.