Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаяр ёс зүйн зөрчил гаргаж, ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор дараагийн ерөнхийлөгчийг энэ сарын 30-нд тодруулах байсан ч хойшлуулсан. Ямартай ч ирэх арванхоёрдугаар сарын 20-нд ээлжит бус хурлыг зохион байгуулж чуулганы шинэ товыг зарлан, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах юм байна. Энэ хурлаас зарласан товоор хуралдаж Ерөнхийлөгчөө тодруулах нь. 

Хуралдаан хойшилсон шалтгаан нь ерөнхийлөгчид өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр бүхий хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гэх мэдээлэл байгаа юм.  Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын рейтинг, хөрөнгө чинээтэй холбоотойгоор ялагдах нь магадлалтай учраас сонгуулийг хойшлуулсан гэх.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд таван хүн нэрээ дэвшүүлсэн нь эхний байдлаар тодорхой болоод байсан. Тодруулбал, УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Л.Мягмаржав, Д.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлсэн нь тодорхой болсон. Тэгвэл эдгээрээс гадна МҮОХ-ны тэргүүний сунгаанд  Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нэрээ дэвшүүлжээ. Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэдэг билээ. Учир нь тэрбээр Ц.Элбэгдоржийн хэвлэл, мэдээлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

Тэгэхээр гол өрсөлдөөн Э.Мөнх-Очир, Б.Баттүшиг, Х.Баттулга, А.Ганбаатар нарын дунд болох нь тодорхой боллоо. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө