Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны тамирчин Г.Отгонцэцэг зодог тайлжээ

Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны тамирчин Г.Отгонцэцэг зодог тайлжээ

Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчид болох Елдос Жумаканов, Галбадрахын Отгонцэцэг нар зодог тайлж буйгаа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд тайлжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Г.Отгонцэцэг 2015 онд иргэншлээ солиж, дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорин, тус улсын нэрийн өмнөөс барилдаж Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн.  Мөн 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан болсон. Азийн аваргаас алт (2016), мөнгө (2017), хүрэл (2019), 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн шилдэг тамирчин юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө