“U19 Залуучуудын цом 2021” тэмцээний аваргаар Дэрэн клуб тодорлоо

“U19 Залуучуудын цом 2021” тэмцээний аваргаар Дэрэн клуб тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооны 19 хүртэлх насны “U19 Залуучуудын цом 2021” тэмцээний аваргын төлөөх тоглолт болж өндөрлөлөө. Аваргын төлөө “Дэрэн” болон “ДМЮ” клубүүдийн дунд маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын үндсэн цагт 2:2 тэнцэн торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж “Дэрэн” клуб аваргын цомын эзнээр тодорлоо.

Харин хүрэл медалийн төлөөх тоглолт “Хөх чононууд” болон “СП Фалконс” клубийн хооронд өрнөж 4:0-ээр “Хөх чононууд” клуб хүрэл медалийн эзэд боллоо.

Мөн шагналт байруудыг шалгаруулахын зэрэгцээ шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг хаалгачаар “ДЭРЭН” клубын О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хаш-Чулуун шалгарсан бол шилдэг хагас хамгаалагчаар “Хөх чононууд” клубын А.Содмөнх, шилдэг довтлогчоор “ДМЮ” клубын Б.Дамдинсүрэн тус тус шалгарлаа.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө