Д.Тогтохсүрэн: Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар Ерөнхийлөгч хүмүүс дуудаж тодорхой чиглэл өгсөн

Д.Тогтохсүрэн: Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар Ерөнхийлөгч хүмүүс дуудаж тодорхой чиглэл өгсөн

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.11.22/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулахын өмнө тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ “Хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон. Энэ асуудлыг УИХ оруулж ирээгүй. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч хүмүүс дуудаж, тодорхой чиглэл өгсөн. Түүний дагуу царцаах шийдвэр гаргаж байгаа юм байна. Ойрын үед мэдээлэл хийх болов уу. Төсвийн хуулиараа шийднэ. Засгийн газраас төсвийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдүүлнэ гэсэн үг. Үр ашиггүй ганц нэг зүйл байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хэвлэлийнхэн олж, танилцуулж байгаа нь зөв. Нийгмийн эрүүл үзэгдэл гэж харж байна” гэв.