Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж 10 жил үргэлжилсэн талцалдаа цэг тавьж буйгаа МЭДЭГДЭВ

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж 10 жил үргэлжилсэн талцалдаа цэг тавьж буйгаа МЭДЭГДЭВ

Хоёр лигт хуваагдаад байсан Монголын сагсан бөмбөгийн холбооныхон нэгдсэнээ мэдэгдэж мэдэгдэл гаргажээ. Өчигдөр /2021.11.22/ гарсан мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөгдэх талцал хуваагдал албан ёсоор дуусч, нэг зүгт харж байна.

  • Монголын Сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
  • Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо
  • Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо

Нэгдсэн лигт 12 баг оролцоно. 10 багийн нэр тодорсон бол нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтлоо” гэжээ. Ийнхүү олон жилийн дараа Монголын сагсан бөмбөгийн холбоо нэгдсэн Дээд лигтэй болж байна.