УБТЗ ХНН-ийг Японы Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж дүрмийн санг нь нэмэв

УБТЗ ХНН-ийг Японы Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж дүрмийн санг нь нэмэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Япон улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн суурь бутиийг шинэчлэх, хедлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онд нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосныг тэмдэглэв. Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Сангийн яам, ‘Улаанбаатар төмөр зам" XHH-ийн хооронд “MOH-П1",“MOH-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-нь өдөр байгуулсан байна.

“MOH-П1”, “MOH-П2” зээлээс Улаанбаатар төмөр зам” XHH-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Tyc тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” XHH хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 13.1 тэрбум төгрөг байна. Tyc өдрөөс хойших хугацаанд xүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. “Улаанбаатар темер зам” XHH нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг болон 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажилласан бөгөөд энэхүү санхүүгийн үp дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн авсан “MOH-П1”, “MOH-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онд улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа аж.

Тогтоолын төсөл нь гурван заалттай байх бөгөөд зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол болон ОХУ-аас тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх, yr асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг даалгах юм байна.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 23-эы хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй байна. Иймд төслийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар Байнгын хороо, ажлын багаас асуулт асууж тодруулснаар санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 38 нь буюу 77.6 хувь нь төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Банйгын хорооны саналыг дэмжив. Иймд төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь дэмжлээ.




Өнөөдөр гахай өдөр

50 минутын өмнө