А.Ариунзаяа: Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ямар нэгэн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэлд өртөх ёсгүй

А.Ариунзаяа: Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ямар нэгэн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэлд өртөх ёсгүй

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн арван нэгдүгээр сарын 25-наас арван хоёрдугаар сарын 10-ны хооронд дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор эхлүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагааг нээж МУЗГ-ын гишүүн хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа үг хэллээ. Тэрбээр, “Энэхүү аяны 30 жилийн ой тохиож байна. НҮБ-ийн хүн амын сантай хамтран эмэгтэйчүүд эмэгтэй болж төрснийхөө төлөө ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлүүлэх, амь насыг нь хөнөөх зэрэг асуудлын эсрэг хүчтэй зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах өдрүүд юм. 2016 онд жендерт суурилсан хүчирхийллийн судалгааг явуулсан. Манай улсад гурван эмэгтэй тутмын нэг нь ойр дотны болон хамтран амьдрагч нартаа бэлгийн болон биеийн хүчирхийлэл амсаж хохирогч болсон гэсэн судалгаа гарсан. НҮБ-ийн байгууллагатай хамтран хохирогчдыг хамгаалах, түр хамгаалах байр бий болгох, нөлөөллийн аяныг хийх зэрэг ажлыг зохион байгуулсан. Жендерт суурилсан хүчирхийлэл гэдэг нь хүний эрхийг зөрчсөн маш том асуудал юм. Энэ аяныг зүгээр нэг тэмдэглэж өнгөрч байгаа юм биш. Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ямар нэгэн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэлд өртөх ёсгүй” гэлээ

Энэ үеэр Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр: Дэлхий нийт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг 1991 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Монгол улс 1997 оноос эхэлж энэхүү аяныг тэмдэглэж байна.  2016 гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуул батлагдсан цагаас эхлэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ийн хүн амын сан хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 4 жилийн хугацаанд 2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлсэн. Мөн энэхүү төслийг дахин гурван жилээр сунгаж 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ аяныг үндэстний хэмжээнд өргөн дэлгэр олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр салбар дундын оролцоотой тэмдэглэж байна” гэлээ.