Абу Дабигийн Их дуулгын эхний өдөр Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Абу Дабигийн Их дуулгын эхний өдөр Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

Абу Дабигийн Их дуулга тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд нийт 41 орны 137 эрэгтэй, 88 эмэгтэй жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлсэн юм.

-66 кг-ын жинг тэргүүлэн барилдсан ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү эхний даваандаа Кыргызстаны Байбол Саламат Уулутай учраа таарч тохох мэхээр цэвэр ялсан ч Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Исмайл Мисировт хөмрөх мэхээр цэвэр ялагдлаа. Улмаар манай бөх дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Юлдошевийг даралтаар цэвэр ялаад хүрэл медалийн төлөө Францын Валид Хяртай оноолт таарч ялжээ.

Эмэгтэйчүүдийн -52 кг-д Бишрэлтийн Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Португалын Жоана Диогог, хэсгийн аваргын төлөө Польшийн Александра Калетаг өөрийн дархан шахаж татах мэхээр цэвэр ялсан. Гэвч хагас шигшээд олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушарт цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Мароккогийн Соумия Ираоуйтай таарсан.

-57 кг-д Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдаж ялалт байгууллаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө