ВИДЕО: Леброн Жэймсийн хүүг ёс бусаар хараасан эмэгтэйг талбайгаас хөөн гаргажээ

ВИДЕО: Леброн Жэймсийн хүүг ёс бусаар хараасан эмэгтэйг талбайгаас хөөн гаргажээ

Алдарт сагсан бөмбөгчин Леброн Жэймс удаан хугацааны дараа багтаа эргэн ирсний дараах тоглолт үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Лхагва гараг/2021.11.23/-т “Лэйкерс”, “Индиана Пэйсерс”-тэй тоглох үеэр эсрэг дэмжигч эмэгтэй Леброны хүү Бронни Жэймсийг “машины ослоор үхвэл таарна” гэж орилсон байна.

Үүнийг сонссон Леброн Жэймс шүүгчид хэлж, түүнийг хамт байсан эрэгтэйн хамт талбайгаас хөөн гаргажээ. Үүгээр ч зогсохгүй дахин “Индиана Пэйсерс”-ийн талбайд тоглолт үзэхийг хоригложээ.

Жеймс 39 оноо авч улирлын дээд амжилтыг үзүүлснээр “Лос Анжелес Лэйкерс” “Индиана Пэйсерс”-ийг 124-116 харьцаатай хожсон юм.