Археологичид Перугаас 800 гаруй жилийн настай мумми илрүүлжээ

Археологичид Перугаас 800 гаруй жилийн настай мумми илрүүлжээ

Археологичид Перугийн төв эрэгт орших газар доорх байгууламжаас 800 гаруй жилийн настай мумми олжээ. Мөн булшинд шаазан эдлэл, хүнсний ногооны үлдэгдэл, чулуун багаж зэрэг байсан аж. Мумми гараа нүүрээрээ хаасан байсан нь орон нутгийн оршуулгын нэг онцлог байсан гэж археологичид таамаглаж байна. Археологийн багийнхан тус муммийг Андын бүсэд амьдарч байсан эртний хүн гэж тодорхойлжээ.  

Аялал жуулчлалын төв Мачу Пикчугийн өлгий Перу нь 500 жилийн өмнө Өмнөд Америк, Эквадор, Колумбын нэг хэсгээс Чилийн төв хүртэл ноёрхож байсан Инкийн эзэнт гүрнээс үлдсэн соёлын олон зуун археологийн дурсгалт газруудтай гэдгээрээ алдартай. 

Эх сурвалж: Guardian