Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг 15 даваатай тэргүүллээ

Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг 15 даваатай тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотой учраа таарч, ошидаши мэхээр хаясан юм. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ. 

Их аварга Тэрүнофүжи 2021 оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж буй. Түүнчлэн хоёр дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ.