Э.Содномпилжээ: ДАШТ-д булхай орсон. Ёстой муухай луйвардууллаа

Э.Содномпилжээ: ДАШТ-д булхай орсон. Ёстой муухай луйвардууллаа

Гүржид болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ээс Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Паралимпийн аварга Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэрбээр 244 кг-ээр мөнгө хүртсэн бол энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа луйвар байсан талаар мэдэгдсэн байна. Цахим хуудаснаа, “Сүүлийн шахалтдаа 255 кг жинг шахсан ч тооцоогүй. Ямар учраас тооцоогүйг асууж, бичлэгээ үзье гэхэд бичлэг хийгдээгүй гээд үзүүлээгүй. Ёстой муухай луйвардууллаа. Хэлэх үг алга” гэжээ.