МҮБХ: Давтан допингийн зөрчил гаргасан тул Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

МҮБХ: Давтан допингийн зөрчил гаргасан тул Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болжээ. Тус хурлаар МҮБХ-ны тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчийг батламжилсан бөгөөд допинг илэрсэн бөхчүүдэд тооцох хариуцлагыг хэлэлцэн баталсан байна.

Тодруулбал;

  1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
  2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байна. 
  3. Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг нэг жилээр /давтан үйлдэл/, Сумын заан Ё.Гантулга,, Сумын заан О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар хассан талаар МҮБХ-ноос мэдээллээ.