Өчигдөр /2021.12.09/ Хан-Уул дүүрэгт нисэх автобусны буудлын ойролцоо приус маркийн автомашин явган зорчигчийн мөргөсөн хэрэг гарчээ.
Мөргүүлсэн иргэн ухаангүй байдалтай байсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж явсан Хан-Уул дүүргийн Замын цагдаа Б.Жаргалсайхан яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн шуурхай арга хэмжээ авснаар тус иргэнийг аварсан байна.