"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчид тодорлоо

"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчид тодорлоо

Монголын Үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2021" шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 13-нд болно.

Энэхүү шагналын эзнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг билээ. Тэгвэл уг шагналд нэр дэвшигчдийг танилцуулъя.

“Шилдэг эмэгтэй тамирчин”-д нэр дэвшиж буй тамирчид: 

  • Мөнхжанцангийн Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт 
  • Цолмонбаатарын Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд IX байрт шалгарсан 
  • Зоригтын Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга 
  • Бат-Очирын Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт  
  • Батмөнхийн Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ авч өрсөлдсөн 
  • Энхбатын Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний хүрэл медальт 
  • Отрядын Гүндэгмаа (буудлага) – “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Долоон олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин 
  • Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний мөнгөн медальт 
  • Мөнхболдын Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга 
  • Долгоржавын Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт 
  • Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор Улсын рекордыг шинэчлэн тогтоосон 
  • Мөнхбатын Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси болон Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт 
  • Баатаржавын Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга  
  • Батбаярын Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд Улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

"Шилдэг эрэгтэй тамирчин"-д нэр дэвшиж буй тамирчид:

  • Ёндонпэрэнлэйн Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт 
  • Данаагийн Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан 
  • Ганболдын Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын хөлбөмбөгийн дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн 
  • Энхтайваны Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн 
  • Доржсүрэнгийн Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан 
  • Мөнхтөрийн Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт  
  • Энхбатын Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн 
  • Төмөр-Очирын Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч 
  • Саейд Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 
  • Баатарсүхийн Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч 
  • Цэнд-Очирын Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт 
  • Эрдэнэбатын Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга 
  • Сайнбаярын Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа. Тour of Thailand тэмцээний аварга 
  • Хархүүгийн Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт тамирчин.