Д.Монголхүүг оны шилдэг “Хүний Эрхийн хамгаалагч”-аар тодрууллаа

Д.Монголхүүг оны шилдэг “Хүний Эрхийн хамгаалагч”-аар тодрууллаа

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2021.12.10/ тайван жагсаал зохион байгуулж байна.

Жагсаалын үеэр “NoDoubleStandart” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Монголхүүд Ардчилсан намын зүгээс оны шилдэг “Хүний Эрхийн хамгаалагч”-аар тодруулж дурсгал хүндэтгэлийн зүйлийн хамт гардууллаа.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д. Ганбат үг хэллээ. Тэрбээр, “Өнөөдөр Монголын ард түмэн  хууль шүүхийн өмнө тусдаа өөр нэг эрхтэй, харин МАН-ын дарга нар тусгай эрхтэй болсон байна. Энэ байдлыг эсэргүүцэж хүний эрхийн төлөө тэмцсэн Д.Монголхүүд Монголчууд бид болон Ардчилсан намын зүгээс маш их талархаж байна. Өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа Д.Монголхүү байгаа болохоор, үүний ард мянга мянган “МОНГОЛХҮҮ” байгаа. “DoubleStandart” дарга нарт нэг өөр ханддаг, иргэдэд бас нэг өөр ханддаг ийм хууль байх ёсгүй. Нэг ардчилалтай гэдгийг зарлан тунхаглая аа” гэл ээ.