Монгол иргэдийг ОХУ-д агаарын боомтоор нэвтрүүлэх шийдвэр албажлаа

Монгол иргэдийг ОХУ-д агаарын боомтоор нэвтрүүлэх шийдвэр албажлаа

Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын зургааны өдөр албажив.

Энэхүү шийдвэр албажсанаар Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломж бүрдлээ. 

ОХУ-д зорчих гадаад иргэдэд тус улсын хилийг нэвтрэхээс 48 цагийн өмнө ПГУ шинжилгээнд хамрагдаж “сөрөг” хариу авсан байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд цар тахлын тархалт ихтэй улс орнуудаас ирж буй зорчигчдоос санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар ПГУ шинжилгээ мөн авч байгаа болно.