Говь-Алтай аймаг QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

Говь-Алтай аймаг QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

Тус арга хэмжээнд аймаг орон нутгууд оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаа бол үүнээс Говь-Алтай аймгийн онцолж байгаа аж. Тус аймаг нь элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж, бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг уншуулснаар аль аймгийн аль малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгчдэд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой болж байгаа аж.