А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтын шилдэг 16-д багтлаа

А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтын шилдэг 16-д багтлаа

“Дэлхийн мисс” тэмцээн АНУ-д зохион байгуулагдаж байна. 123 орны мисс өрсөлдөж буй тус тэмцээнд А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

Тэрээр тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний "Авьяас" шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм.

Дэлхийн Мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болно.

Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Тэрбээр "Тэмцээний тэргүүн титэм авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна" гэж хэлж байсан юм.