Монгол шуудан ХК 2021 оны үйл ажиллагаа Дэлхийн шуудан холбооны гишүүн 168 орноос 57 дугаар байрт жагсжээ

Монгол шуудан ХК 2021 оны үйл ажиллагаа Дэлхийн шуудан холбооны гишүүн 168 орноос 57 дугаар байрт жагсжээ

Монгол Шуудан 2021 онд (2020 оны үзүүлэлтээр) Дэлхийн шуудан холбооны гишүүн 168 орноос 57 дугаар байрт жагсжээ.

НҮБ-ын мэргэжлийн төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбоо (ДШХ) гишүүн орнуудын шуудангийн хөгжлийн индексийг жил бүр шинэчлэн тогтоохдоо найдвартай байдал (хүргэлтийн хурд), хүртээмж (улс ба солилцооны тоо), хүртээц (нэг хүнд ногдох илгээмж, салбарын тоо), уян хатан байдал (илгээмжийн өсөлт, бууралт орлогод нөлөөлөх байдал) гэсэн тулгуур үзүүлэлтүүд болон ДШХ-ны Шуудангийн мэдээллийн сангийн мэдээлэл, шуудангийн статистик мэдээнүүд, асуумж судалгаанууд дээр үндэслэн хооронд нь харьцуулдаг аж.