ЭМГЭНЭЛ: Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ

ЭМГЭНЭЛ: Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ

Монголын хошин урлагийг үндэслэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ. Тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын ангийг элсэн орж, улмаар нөхдийн хамт 1989 онд Хошин урлагийн театрыг байгуулж байсан юм.

Түүний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдийг тоолж баршгүй бөгөөд Монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. "Мартагдашгүй намар", "Хөдөөгийн баясгалан" зэрэг киноны дүрээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ хол байсан юм. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.