LIVE: Э.Цэндбаатар энэ сарын 24-нд болох Мэргэжлийн боксын анхны тулааны өмсгөлөө танилцуулав

LIVE: Э.Цэндбаатар энэ сарын 24-нд болох Мэргэжлийн боксын анхны тулааны өмсгөлөө танилцуулав

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа энэ сарын 24-нд хийнэ. 

Тэрбээр, ОХУ-ын Москва хотод мэргэжлийн боксын аваргын бүсийн төлөө өрсөлдөхөөр тус улсад очиж, бэлтгэлээ хийж байгаа билээ. Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан анхны тулааны өмсгөлөө танилцууллаа. Түүний өмсгөлийг "Алтжин" брэнд хийж өгсөн байна. Өмсгөлийн хоёр талд Э.Цэндбаатар, Монгол гэх үгийг бичсэн бол урд хойд талд нь ивээн тэтгэгч байгууллагын логог байршуулжээ. Харин тэрбээр тулааны нөмрөгийг нууц хэвээр үлдээж, тоглолтын орой буюу энэ сарын 24-ний орой 22 цагт болох тулааны үеэр харахыг хүслээ. Тоглолтыг Юнивишнээр шууд дамжуулах юм байна.