Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто замын гэрэлтүүлэг мөргөж, төмөр эд ангид хавчуулагджээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто замын гэрэлтүүлэг мөргөж, төмөр эд ангид хавчуулагджээ

Өнөөдөр /2021.12.13/ өдрийн 01:50 цагт Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж улмаар хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн 24 настай А гэх эрэгтэй, мөн 27 настай М гэх эмэгтэй нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөргөж гэмтсэн тул алба хаагчид эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.