ДХИС-ийн, Цагдаагийн сургуулийн захирлаар Б.Хишигтогтох томилогджээ

ДХИС-ийн, Цагдаагийн сургуулийн захирлаар Б.Хишигтогтох томилогджээ

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Баатаржавын Хишигтогтох томилогджээ.

Б.Хишигтогтох нь

  • 1989 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, НАХЯ-ны цэргийн дээд сургууль
  • 1993 онд Цагдаагийн сургууль
    2008-2009 онд Орхон их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан байна.

Харин ажлын туршлагын хувьд:

  • 1993-1996 онд Эрүүгийн цагдаагийн газрын, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч
  • 1996-2000 онд Улсын мөрдөн байцаах газрын, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаагч
  • 2000-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч
  • 2003-2004 онд УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах мөрдөн байцаагч
  • 2006-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2012 оноос ДХИС-ийн Эрүүгийн байцаан шийтгэх тэнхимд багш
  • 2020 оны есдүгээр сараас ДХИС-ийн Мөрдөх арга зүйн тэнхимийн багшийн ажлыг тус, тус хийж байжээ.