М.Анхцэцэг өргөх жингийн захиалгаа хамгийн өндөр өгчээ

М.Анхцэцэг өргөх жингийн захиалгаа хамгийн өндөр өгчээ

Хүндийн өргөлтийн ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотод болж байна.

Энэ удаагийн тэмцээнд 74 орны 432 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гавьяат тамирчин М.Анхцэцэг оролцож буй.  Тэрбээр энэ сарын 16-ны 19:00 цагаас /орон нутгийн цагаар/ 87 кг-ын жингийн "А" хэсэгт эхний өргөлтөө хийнэ.

Одоогоор эмэгтэй, эрэгтэйчүүдийн тус бүр 5-н жингийн тэмцээн  явагдаад дундаа орж байгаа ба үлдсэн эмэгтэй, эрэгтэй тус бүр 5-н жингийн тэмцээн арванхоёрдугаар сарын 17-ныг өндөрлөнө.

2016 оны оюутны дэлхийн аварга, оюутны шилдэг тамирчин, Токио 2020 олимпын шагналт 4 дүгээр байрын эзэн, гавьяат тамирчин М.Анхцэцэг  дугаар арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагаас / орон нутгийн цагаар/ 87 кг жингийн "А" хэсэгт орж  11 тамирчны хамтаар өргөлтөө хийнэ. Тэрээр ОХУ-ын тамирчны хамтаар өргөх жингийн захиалгаа хамгийн өндөр буюу 255 кг -аар өгчээ.