Н.Төгсцогт 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын боксчинтой тулалдана

Н.Төгсцогт 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын боксчинтой тулалдана

"King Tug" буюу Н.Төгсцогт 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын боксчин Вик Пасильястай тулалдахаар болжээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж (9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" буюу Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийхээр болжээ.

Н.Төгсцогт нь өнгөрсөн долдугаар сард WBA-ын холбооны 58,9 кг-ийн жингийн ‘INTERIM CHAMPION” буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой аваргын бүсийн төлөө тулалдаж оноогоор ялагдсан билээ.            

Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь 17 тулаан хийж 16 ялж (9 KO), нэг ялагдсан амжилттай яваа тамирчин юм. Пасильяс нь өнгөрсөн нэгдүгээр сард WBA-ийн түр аврага И Раис Алим-тай тулалдаж TKO-аар ялагдсан байна.