ОУОХ: Хүндийн өргөлт, боксыг олимпын наадмын төрлөөс хасаж магадгүй

ОУОХ: Хүндийн өргөлт, боксыг олимпын наадмын төрлөөс хасаж магадгүй

Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах саяхан мэдэгдэл хийхдээ “Хүндийн өргөлт, бокс 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын төрлөөс хасагдах эрсдэлтэй байна” гэж мэдэгджээ.

Үүний шалтгааныг Томас Бах “2016 оны Риогийн наадмын үеэр боксын төрөлд санхүүгийн асуудал, шүүгчдийн дуулиан, будлианаас болж асуудал үүссэн. Мөн хүндийн өргөлтөд допингийн асуудал нэлээдгүй санаа зовоож байна. Тиймээс энэ хоёр спортын төрөлд томоохон шинэчлэлийг хийх ёстой. Эс тэгвээс олимпын наадмаас хасагдах эрсдэл байна” гэжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “хэрэв 2023 он гэхэд Олон Улсын Боксын холбоо(AIBA), Олон Улсын Хүндийн өргөлтийн холбоо(IWF) шинэчлэлт хийж чадвал Лос Анжелесийн наадмын нэг хэсэг болох зам бий болох болно” гэв. 2028 оны Лос Анжелесийн олимпод скейтборд, серфинг, спорт авиралтын төрөл багтсан байна. Олимпын Холбооны зүгээс өсвөр үеийнхэнд чиглэсэн эдгээр спортын төрлийг Токио 2020-д оруулсан нь маш том хувь нэмэр болсон. Тиймээс үргэлжлүүлэн дараа дараагийн олимпод оруулах нь зүйтэй” гэжээ.

Эх сурвалж: Guardian