Тусгаарлах байранд “Оюутолгой”-н гэрээт ажилтан нас барсан хэргийг шалгаж байна

Тусгаарлах байранд “Оюутолгой”-н гэрээт ажилтан нас барсан хэргийг шалгаж байна

Өчигдөр /2021.12.13/ “Рамада” зочид буудалд “Оюутолгой” компанийн уурхайд ажиллахаар тусгаарлагдаж байсан 32 настай эрэгтэй Д гэгч нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Талийгаач нь тусгаарлах байранд тав хонож байсан бөгөөд өчигдөр өглөөхөн тус зочид буудлын ажилтанд “миний бие эвгүйрхээд байна” гэж хэлсэн аж. Ийнхүү түргэн тусламжид хандсан ч ирэхээс нь өмнө амьсгал хураасан гэжээ.  Талийгаач нь “Оюутолгой” компанийн  гэрээт байгууллага “Хасумегаватт” компанид ажилладаг байсан бөгөөд хэргийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа бөгөөд 21 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарна гэдгийг онцлов.