Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Эх барих, эмэгтэйтүүдийн тасагт өнгөрсөн баасан гарагт гурван ихэр хүү мэндэлжээ. Ихрүүд 1.8-2 кг жинтэй төрсөн бөгөөд одоо тус эмнэлгийн Дутуу нярайн тасгийн хяналтад байна. Эх, үрсийн бие сайн байгаа гэж мэдээлэв.
